shima

Эрчүүд минь дээ ухаантай байл даа...

бичсэн: shima_97, 2010-10-12, 14:48

Эмзэг бас энхрий эхнэрүүдээ хайрла
Элдэвтэй жаахан үрсээ бод…
Нэг шөний жаргал байтугай
Нэг цагийн тэнэглэл
Нийтгэж сүлжсэн чиний амьдралыг нэжгээд юу ч үгүй болгох вий
Орчлон хорвоо гэдэг аваа өгөөтэй болохоор
Голж шилсэн хүүхнүүүд шиг чинь ирж буцахгүй л байх
Гоо үзэсгэлэн гэдэг нүд буруулахын аргагүй ч
Голын ус шиг баригдахгүй, хов хоосон үлдэх вий
Нэг л өнгөрөх насанд бүгдэд санаархаад яах вэ
Нэг л заяасан ханиа гомдоож цөхрөөж яах вэ...
төрөл:shyleg
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих
Түгээх