shima
2010-10-12
Эрчүүд минь дээ ухаантай байл даа...

Эмзэг бас энхрий эхнэрүүдээ хайрла
Элдэвтэй жаахан үрсээ бод…
Нэг шөний жаргал байтугай
Нэг цагийн тэнэглэл
Нийтгэж сүлжсэн чиний амьдралыг нэжгээд юу ч үгүй болгох вий
Орчлон хорвоо гэдэг аваа өгөөтэй болохоор
Голж шилсэн хүүхнүүүд шиг чинь ирж буцахгүй л байх
Гоо үзэсгэлэн гэдэг нүд буруулахын аргагүй ч
Голын ус шиг баригдахгүй, хов хоосон үлдэх вий
Нэг л өнгөрөх насанд бүгдэд санаархаад яах вэ
Нэг л заяасан ханиа гомдоож цөхрөөж яах вэ
Энэ хорвоод эр хүн чи, ээжийгээ баярлуулж төрчихөөд
Эргэж буцаад явахдаа ханиа гомдоож юу хийнэ..?
Мэдэж байна залуу минь.. бүү асуу
Нэг л бүсгүйгээр дуусдаг нас гэж байхгүй ч
Нэг л сэтгэлээр дуусдаг нас гэж бий..
Хэлэлцэж зөрөлдөхгүй хосууд байдаггүй ч
Хэн хэнээ гэсэн сэтгэл бас бий…
Хүний амьдрал гэдэг тэгш байдаггүй учир
Хөөрхий бүсгүй хүн ч санамсаргүй халтирах нь бий
Халтирч яваа бүсгүйд гараа сунгахын оронд
Хариу нэхэж туслах нь эрийн чанар бишээ
Халамжилж байгаа нэрээр
Хааж боогдуулж хардах нь
Хар гэхээсээ илүү дарлал биш гэж үү
Болох болохгүйн зааг хүн болгонд өөр ч
Болгоно бүтээнэ гэчихээд устгана гэдэг тэнэг бишүү
Богтолж суухдаа жаргаана гэчихээд
Боол адил доромжилж, хуурах нь хүн чанар мөн гэж үү
Эрчүүд минь дээ ухаантай байл даа
Эмзэг бас Энхрий эхнэрүүдээ хайрла
Элдэвтэй жаахан үрсээ бод…

Сэтгэгдэл:


kkkkkkkkkkkk.sxni omno nyd buruugyi gex geed l btsgaana uu? bas bainaa baina. kkkkkkkkkk
Бичсэн: shima_97 цаг: 18:58, 2010-10-13 | Холбоос | |


za da zarim ni ortoi l bh. gehdee bugd tiim bna gej yu bhaw dee
Бичсэн: tamerlan13 цаг: 14:05, 2010-10-13 | Холбоос | |


тийм шүү, даанч манайхан над шиг ингэж ойлгохгүй л дээ raised eyebrow
Бичсэн: upshot_gp цаг: 17:27, 2010-10-12 | Холбоос | |


Хэн нь яагаад байгаан. Бид чинь зөв л боддийшд хэлээ гаргах
Бичсэн: Чойрын Хүү цаг: 17:23, 2010-10-12 | Холбоос | |


Ухаантай л байгаа шд яасий ккккк smug smug
Бичсэн: Хүслийнжигүүр цаг: 15:58, 2010-10-12 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax