shima
2010-10-10
Гэрийн нөхцөлд эхнэр хэрхэн тэжээх вэ?

Cartoon: My wife (medium) by LAP tagged tv,television,talk,wife,women,woman 

Эхнэр гэдэг нь адайр цамаан зантай, тусгай нөхцөл шаарддаг амьтан. Хэрэв та нөхцлийг бүрдүүлээгүй бол тэжээх хэрэггүй.


Арчилгаа маллагааны зардал нь таны орлогоос даваад эхэлбэл түүнийг даруйхан  хэмнэлттэй эхнэрээр солих хэрэгтэй.

Түүнийг ганцаараа хүмүүжүүлэх гэж бүү оролд. Зан ааш нь эвдэрч, зугатаж, хэрэгцээгүй болж мэднэ шүү.

Бурхан түүнийг анх бүтээхдээ дуугай байлгах аргыг нь мартчихсан юм. Санаж яваарай.

Эхнэрийг нарийн нямбай сонгох хэрэгтэй. Учир нь нэгэнт авсан бол буцааж болдоггүй бараа. Нөхөн төлбөр авна гэж ч саналтгүй. Тиймээс аль болох залуу, эрүүлийг нь ав. Удтал ашиглаж болно.

Эхнэрийн хоол тэжээл аминдам, эрдэс бодисоор баялаг байх ёстой. Ялангуяа аминдэм А,В,С гэх мэт болон бусад үл мэдэх олон тооны зүйл байвал сайн.

Нөөшилсөн болон хуурай хүнсэнд дургүй тул заавал хоол хийх болдог. Эсвэл гадуур хооллох шаардлагатай.

Эхнэрийг сургаж гаршуулахад хэцүү. Олон жил өдөр бүр шургуу хөдөлмөрлөж байж сая үр дүн гарвал их юм. Сайн гаршсан эхнэр ч гэсэн заримдаа тушаал биелүүлэхгүй, зарим нь бүр тань руу хашгичаж мэднэ.

Эхнэрийг байлгах байрын халуун 20 хэм байвал зохино. Түүнийг эрүүл агаарт байнга зугаалуулж байх нь бие хаа, оюун санааны хөгжилд нь сайн.

Эхнэрийг гэрийн тэжээвэр амьтдын нэгэн адил таны хэлснийг үг дуугүй биелүүлэг болзолт рефлекстэй болгохын тулд дэлгүүрээс юм авч өгнө гэж хааяа амлаж бай.

Эхнэр хааяа гэрээс дураараа гарч явж мэдэх ч удалгүй заавал эргэж ирдэг.

Гэрт өөр эмэгчин авчирвал эхнэр нэг нүдээрээ үзэхгүй. Дайрч довтлон хазаж химлэж мэднэ. Та илүү ноцтойгоор гэмтэж магадгүй.

Эхнэрийг усан сан, хашаанд байлгахад дургүй. Тиймээс хуурай, цэвэрхэн байранд байлгавал зохилтой.

Эхнэр ихэнх  цагаа биеэ угааж, батгаа шахаж өнгөрөөнө. Тэр үед нь саад болох хэрэггүй. Дараа нь сайхан харагддаг.

Эхнэр байх байранд тогтмол агаар оруулж бай.

Эхнэр нь оюун ухаант амьтан мөн эсэхийг ШУ өнөө хүртэл тогтоогоогүй байгаа.

Залуу байх тусмаа хөдөлгөөн ихтэй. Байнга л нэг өрөөнөөс нөгөө рүү холхиж байдаг. Хөгшрөх тусмаа өрөөнөөсөө гарахаа больдог.

Эхнэрийг сонгохдоо удам угшил, гадаад төрх төдийгүй, зан авирыг  нь судлууштай.

Эхнэрийг дагуулж явахдаа гараасаа алдаж болохгүй. Зугтаж болзошгүй. Гэхдээ хүзүүвч оосор шаардлагагүй.

Дураар нь байлгавал хэд ч болж үржиж мэдэхийг анхаар.

Эхнэрийг сургаж хүмүүнжүүлэн гэрийн эхнэр болгох нь зэрлэг адууг гаршуулж унахтай яг адил.

Эхнэр нөхрөө сүргийн ахлагч гэж боддог тул үг дагадаг. Хэрэв эхнэр өөрийгөө сүргийн манлай гээд бодоод эхэлбэл түүнийг цаашид тэжээхэд бэрхтэй.

Эхнэрийн гэнэн хонгор нас дууссан бол солих эсэхээ бодоорой.

Дураар нь тавибал эхнэрүүд амархан зэрлэгшдэг. Гудмаар дүүрэн зэрлэг / нөхөргүй / болон зэрлэгшсэн / салсан/ эхнэр зөндөө явж байгаа. Тэднийг харцаар нь таньж болно.

Эхнэр маш их дутагдалтай тул удаан ашиглах баталгаа байхгүй. Хөгшрөх тусам таны хэлснийг тоохгүй, чихгүй толгойлох нь олширно.

Сайтар сургасан эхнэр нь таныг гэртээ ирэх болгонд хоёр хөл дээрээ зогсож, таны уруул болон бусад газарт тань үнсч, бөгсөө хаялан баярлан угтана.

Эхнэрийг зөв ашиглабал засвар үйлчилгээгүйгээр удаан хэрэглэж болох ба солих шаардлага гарахгүй.

Сэтгэгдэл:


инээх инээх инээх инээх
Бичсэн: Чойрын Хүү цаг: 17:28, 2010-10-12 | Холбоос | |


Эхнэрээ гэр орон цэвэрлэж байхад нь монгол эр хүн яаж тусладаг вэ гсн судалгааны хариуд нь Эрчүүд эхнэрээ гэрээ цэвэрлэхэд нь хөлөө өргөж тусладаг гэжээ... чөтгөр smug smug
Бичсэн: Хүслийнжигүүр цаг: 15:47, 2010-10-12 | Холбоос | |


kkkkkkkkkkkkk. bi xen bx ni gol bish sh de........... gol ni ynenii xuwitai bichleg bgaa ni l gol ni bhgyi yu da. ynen dawruu yantgar exner, noxryydiig bol solix l xeregtei. es bogoos monxod olmii dor ni orshin togtnox bolno sh de ярзайтал инээх
Бичсэн: shima_97 цаг: 14:53, 2010-10-12 | Холбоос | |


харилцан тэжээлцэнэ дөө гоё шүү
Бичсэн: amanjinka цаг: 18:44, 2010-10-10 | Холбоос | |


өөрөө эмэгтэй хүн байж айн, хэхэ
Бичсэн: upshot_gp цаг: 18:17, 2010-10-10 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax