shima
2009-12-17
Шинэ жилийн мэндчилгээний үгс...

http://www.irc.nikolaev.ua/nikolaev/data/media/109/p6160105.jpg
Шинэ жилийн дарс шиг оргилуун
Шинэхэн орсон цас шиг хөнгөн
Зулзган гацуурын үнэр шиг анхилуун
Шинэ оны мэнд хүргэж аз жаргал хүсэн ерөөе

Цагийн зүү зүрхний хэмнэлээр цохиолж
Цасан одод дээрээс бутрах тэр л үед
Халуун үнсэлт мэт дарсаа тулган
Хамгаас сайхнаар шиннэ оноо угтаарай

Цаг хугацааны түүх болон үлдсэнхуучин оноо
Цаглашгүй их амжилт бүтээлээр үдэж
Он цагийн тооллоор учран золгож байгаа шинэ жилээ
Од хийморьтой угтаарай

 

Цаг хугацааны түүх болон үлдсэн хуучин оноо
Цаглашгүй их амжилт үйлсээр үдэж
Он цагийн тооллоор учран золгож байгаа шинэ жилээ
Од хийморь, орчлонгийн сайн сайхан бүхнийг билэгдэн угтацгаая,

Амжилт бүтээлийн гэрэл цацарсан
Аз жаргалийн мөнгөн жимээр
Урам зориг хүсэл тэмүүллээр дүүрэн
Угтах он айлчлан ирлээ

Цалгилан долгилон он солигдож
Цасан өмсгөл ертөнцийг бүрхэж
Оюу эрдэнийн өнгөөр орчлонг чимж
Одот тэнгэрийн зурваст 2009 он түглээ

Ирж байгаа шинэ он маань
Ирэх зууны эхлэл болж
Инээд хөөр цэнгэл баясал дүүрэн
Ирмүүн ажлын он байг

Эрх сарны доор бүжин цэнгэж
Эргэх цагийн хэлхээс болсон
Шинэ онтойгоо бид мэндэлнэ
Шинэхэн цасны хаялга дор
Түүхийн хуудас эргэнэ

Сайхан баярлаарай.

 

Мөрөөдөл биелэх мөч ойртож
Мөнгөн шөнөөр шинэ он айсуй
Будар будар цаснаар буурал дэлхий хучигдаж
Болор шилэн жүнзэнд оргилуун дарс нь оргилсон
Баяр баярын дээр шинэ жил ирлээ
Бүлээрээ бүжин бүжин баярлаарай
Хотлоороо хонон өнжин баярлаарай
Ирж буй жилд юу санасан есөн цагаан хүсэл тань биелэх болтугай.
Та шинэ онд өмнөө ямар зорилго тавьж байна вэ?
Та хүрч чадна. өөртөө итгээрэй. Танд амжилт хүсьe!

ТА БҮХЭН ЦААШ ҮРГЭЖЛҮҮЛЭН ХҮН БҮХЭН MЭНДЧИЛГЭЭНИЙ ҮГ БИЧНЭ ҮҮ?

Сэтгэгдэл:


миа
Бичсэн: Зочин цаг: 07:03, 2009-12-31 | Холбоос | |


баярлах хөөрхөн юм байна
Бичсэн: Зочин цаг: 02:14, 2009-12-31 | Холбоос | |


whew!
Бичсэн: Зочин цаг: 01:52, 2009-12-31 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
idiomatic-dormant